Wq/mn/Эрдэнийн Бат-Үүл
Appearance
Эрдэнийн Бат-Үүл нь Монголын улс төрч юм.
Хэлсэн үгс
[edit | edit source]- Би хотын Засаг даргын албан тушаалыг тэвэрч хэвтчихээд юу ч хийхэд бэлэн байдаг амьтан биш. Би нэр хугарахаар яс хугар гэдгийг мэддэг хүн.
- АН-ын дарга МАХН-ын даргатай гэрээ хийсэн болохоос Засгийн газар МАХН-тай хийсэн гэрээ биш. Гэхдээ энэ бол Н.Энхбаярыг цагаатгасан үйл ажиллагаа болчихсон.
- Энэ гэрээг АН-ын ҮЗХ байтугай ард нь зогс байсан сайд нар ч мэдээгүй. Энэ өрөөнд ор гээд л орсон тэгээд юун гарын үсэг зурсныг нь мэдээгүй гэж байгаа юм.
- Н.Алтанхуягт бүү итга гэсэн хэлц үг гараад байна
- Энэ намыг анх 24-лээ байгуулж байсан. 24 жил энэ намыг босгох гэж бид ямар их зүтгэв дээ. Гэтэл тэрийг маань өргөл барьц болгоод өгч байгааг хараад зүгээр л паникт орчихлоо.
- Хүн албан тушаалд шунан дурлаж болно. хэмжээ хязгааргүй шунан дурлалаа гэхэд тэр хүнээр тоглуулахгүй хүн байгаа гэдгийг ойлгох эрүүл ухаантай байх хэрэгтэй. Үнэхээр энэ чинь одоо галзуурчихаагүй байгаа даа гэж асуухаас өөр аргагүй болголоо. Эрүүл саруул ухааны хэмжээ хязгаарыг давлаа. Өөрийгөө авч үлдэх гэж 7 сайдаа золигт гаргасан. Одоо өөрийгөө аварч үлдэхийн тулд ардчилсан намыг золиослож байна.
- Бид энэ гэрээгээр МАХН-ын даргын барьцаанд орчихсон гэсэн үг. Хэрвээ гэрээг биелүүлээгүй гээд шүүхэд хандвал бид сонгуульд оролцож чадахгүй байдалд хүрнэ. Би яг үнэнийг хэлэхэд энэ гэрээг хараад нойргүй хоносон.
- Энхбаяр өөрийгөө хэлмэгдсэн гэж ярьдаг. Тэгвэл ингэж хэлмэгддэг бол сайхан байгаа юм биш үү. Хэлмэгдсэн гэж эрхэлж байна. Ордонд хоёулаа суугаад идэж уугаад байгаа сурагтай.
- Хууль үйлчлэхгүй байгааг ийм эрээ цээргүйгээр харуулж байна гэдэг
- Улстөр бол амьтанлаг адгууслаг төрхөндөө орчихож.
- Алтанхуяг бол өөрийнх нь эрх мэдлийг авч үлдэхэд тусласан хэнд ч очоод юугаа ч өгөхөд бэлэн хүн юм. Ардчилсан намыг байтугай... Жишээ нь Монголыг сонирхсон хэн нэгэн чамайг Ерөнхий сайдаар чинь үлдээе. Харин чи улсаа бариад ир гэвэл яваад очиход бэлэн хүн юм. Яг 1919 онд ийм явдал болсон. Монгол улс дундад улсын нэг хэсэг гээд л тогтоол гаргачих. Адгууслаг байдал бол ийм төвшинд очдог. Адгууслаг байдал бол идшийн төлөө л тэмцэл.
- Би хэзээ ямагт хэн нэгнийг шүүхээр эцэслэн буруутгаагүй үед элдвээр хэлэхийг хүсдэггүй. Энэ бол ардчиллын зарчим. Алтанхуягийг одоо бол гэмт хэрэгтэн гэж бодохгүй байна.
- Би ямар сайндаа нүүрээ хийх газаргүй боллоо гэж хэлж байна. Энэ чинь ганцхан Алтанхуягийн асуудал яриад байна уу. 160-170 мянган хүний асуудал ярьж байна. Илэн далангүй хэлье. Ялагдлын асуудал яриад байна. Бид нар ахиад гудамжинд гарах асуудал яриад байна. Нэг хүний амиа бодсон үйлдлээс болоод.. Долоон сайдаа гудамжинд гаргалаа. Одоо болоо юм биш үү. Үгүй бүүр бодохоор л гайхаад байхын.
- Намайг намаас хөөхөд АН-ын гишүүд зөвшөөрөхгүй гэж би бодож байна. Хэрвээ хөөгдөхдөө тулбал би Алтанхуягийг хамгийн түрүүнд хөөмөөр байна.Намын дүрэм зөрчсөн учраас Алтанхуягийг шүүхэд өгнө. Ямааны мах халуун дээр нь хурдан шүүхэд өгнө. Иргэний хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Бид ямар ч улс төрийн тоглолтод орчих гээд байна.
- Би улаан цайм УИХ-ын гишүүддээ хэлж байгаа. Энэ гурав дахь өдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээч ээ гэж хэлж байна. Намаа аварья л гэж байгаа бол энэ хүнийг зайлуулаач. Одоо Ерөнхий сайд байж байгаад юуг ч өгч мэднэ. Би бол ЗГ огцруулахыг анхнаасаа эсэргүүцдэг хүн. Гэтэл өнөөдөр би Алтанхуягийг огцруулах нь манай намын гишүүдийн нэр төрийн хэрэг болж байна. Би гишүүддээ уриалж байна. Өөрийгөө хүн гэж бодож байгаа бол үүнийг хий. Ёстой тамирын голын мөсийг долоох шахаж байж олж авсан бүхнээ алдахгүйн тулд үүнийг хийхээс өөр аргагүй.
- Энэ Алтангадас ямар их гай болов оо. Ардчилал гэж ярьсан хүн бүхэн ардчилсан үзэлтэй байдаггүй юм байна гэдгийг ойлгож байна. Энэ үгийг хэрэглэх амархан. Энэ үгэндээ байна гэдэг хэцүү. Ардчилсан нам гэсэн хаягтай комминистууд байж байна.
- Алтанхуяг энэ намыг юу гээд ойлгочихов оо. Өөрийнхөө өмч гээд ойлгоод байгаа юм уу.Өөрийнхөө хувийн байгууллага гэж ойлгоод байгаа юм уу. МАХН бол Энхбаярын хувийн байгууллага. Өөрийнхөө монополчлолыг тогтоочихсон. Улаан засгаас гараад хэлсэн шүү дээ. Намайг сөрөг хүчин, АН огцруулаагүй. Манай нам огцруулсан гэж хэлсэн. Энхбаяр ирээд л зохицуулчихсан. Энхбаярын хувьд МАХН хуяг дуулга.
- Одоо бол ичсэн хүн хүн ална гэж иргэдээ мөргөлдөөнд хүргэх нь. Өөрөө л холбогдолгүй амар амгалан эрх мэдлээ хадгалж байвал бусад нь хамаа алга.
- Бид хоёр цуг оюутан байлаа. Ийм байгаагүй юм. Их нухацтай, хэрсүү, зарчимч хүн байсан. Одоо Аристотелийн хэлсэн үнэн юм. улс төр гэдэг хүнийг хэн бэ гэдгийг харуулдаг гэдэг.
- Энхбаяр болд өөрийнх нь эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ улсыг юу руу ч түлхэж мэднэ. Хэдэн ч украйныг бий болгож мэднэ. Өөрийг нь Ерөнхийлөгч байлгахгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол эн улсыг тайван болгохгүй нь.
- Би энэ асуудлын төлөө ганцаараа ч үлдэж магадгүй. Би хүн нэр төртэй амьдарч болдог гэдгийг үлгэрлэмээр байна.