Jump to content

Wq/mn/Чингис хаан

From Wikimedia Incubator
< Wq | mn
Wq > mn > Чингис хаан
  • Шадарлан явж хүчээ өгсөн бол, Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго!.
  • Үлэмж хүчээ өгсөн хүмүүсийг эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.
  • Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх.
  • Миний үр удам төрийнхөө сүлдэнд жаргаж, бүх зүйлээр элбэг хангалуун амьдрах учиртай. Чингис хаан" (Рашид ад дин)
  • Гээгдэж орхигдсон эзэмшил болох төр улсынхаа тэргүүнд нь явцгаагтун! Чингис хаан" (Рашид ад дин)
  • Цэцэн сайд улсын эрдэнэ, Мэргэн эм гэрийн эрдэнэ, Баатар жанжин цэргийн эрдэнэ.
  • Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэ, Энх төр дор бичгийн ухаанаар зас.
  • Ардах дайснаа мэдэрч буй хүн урдахтайгаа дайтаж чадахгүй.
  • Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, бүрэн улс минь бүү сандруузай
  • Алсын хараа бүдгэрэхэд ойрын зовлон эхэлнэ