Jump to content

Wq/mn/Лувсангийн Эрдэнэчимэг

From Wikimedia Incubator
< Wq | mn
Wq > mn > Лувсангийн Эрдэнэчимэг

Лувсангийн Эрдэнэчимэг нь Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн юм.

  • Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. "Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна. Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байгаа. Иймд энэ гэрээг цааш нь явуулах боломжгүй. Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг тусгаж өгнө. Мөн ашигтай хувилбар аль нь байх вэ гэдгийг тусгаж өгнө. Төмөр зам нь голлох ашигтай хувилбар. Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ажлын хэсэг дээр гэрээгээ буцааж татаж авна гэдгээ мэдэгдсэн. Харин буцааж оруулж ирэх эсэх асуудлыг мэдэхгүй байна.