Wq/mn/Антон Павлович Чехов

From Wikimedia Incubator
< Wq‎ | mnWq > mn > Антон Павлович Чехов
Jump to navigation Jump to search
  • Асуудлын гол нь өөдрөг, гутранги байгаадаа биш, харин зууны ерэн есэн хувь нь ухаан муутайд хамаг учир бий.
  • Үргэлж ухаалаг, сайхан зүйл ярьж явдаг ч тэнэг мэт санагддаг хүмүүс байдаг
  • Хэрвээ эхнэр чинь чамайг хуурвал, эх орноо биш, зөвхөн чамайг л хуурсанд баярлах хэрэгтэй.
  • Их сургууль бүх мэдлэг чадварыг өгөхийн хажуугаар тэнэглэлийг ч давхар өгдөг.
  • Эцэстээ үнэн ялдаг гэж ярилцдаг ч тэр бол худлаа
  • Зөвхөн сүргийн гишүүн, дундаж хүмүүс л эрүүл, хэвийн байдаг.
  • Ямар ч цаг үед байнгийн аз жаргалтай байхын тулд нэгд, жинхнээсээ сэтгэл ханамж авч сурах, хоёрт, үүнээс ч муу байж болох байсанд баярлаж сурах хэрэгтэй.
  • Хуруунд өргөс орвол нүдэнд чинь ороогүйд нь баярлаж яв.
  • Амьдрал мэдэхгүй, авьяас чадваргүй нэгэнд түшмэл болохоос өөр зам үлддэггүй
  • Нэг өвчин нөгөө өвчнөө үргэлж зөөллөж байдаг. Хэрвээ чи шүд нь өвдөж байгаа муурны сүүлэн дээр гишгэвэл өвдөлт нь багасна.
  • Хэн ч буудах тухай төсөөлөлгүй байх үед тайзан дээр сумтай буутай гараад хэрэггүй
  • Хэзээ явах нь мэдэгдэхгүй хүнтэй суугаад ярилцах нь зуун бээрийн өргөн хатаж гандсан цөлийг туулахаас хэцүү, уйтгартай.
  • Ямар нэг өвчнийг эмчлэхийн тулд маш олон эм бичиж өгвөл тэр өвчин чинь эдгэшгүй гэсэн үг.
  • Хүмүүсийг тэнэглэхэд нь битгий саад бол
  • Хэрвээ гэнэт хүмүүс хоороондоо ойлголцож, найрсаг болоод эхэлбэл бүгд чөтгөр болчихжээ гэсэн үг.
  • Бохир зүйлээс бохир биш байхыг шаардаад хэрэггүй
  • Хүмүүсээс холдох нь амиа хорлохтой адил
  • Ухаантай хүн суралцах дуртай бол тэнэг хүн сургах дуртай