Wb/mn/Системийн програмчлал
Өмнөх үг
[edit | edit source]Компьютерийн үйлдлийн систем нь хэрэглэгчид компьютерийн техник эд ангийг ашиглах боломж олгоно.
Вэб буюу Мэдээллийн Сүлжээ.
Вэбийн тренд гэж яригддаг. Гэхдээ энэ ухагдахуунд бизнесмен биш, харин инженер үүднээс хандсан богинохон танилцуулга хийе гэж бодлоо.
Интернэтийн үүсэл хөгжлийн талаар зөндөө нийтлэл байдаг. Товчхон дурдах хэрэгтэй болов уу. Анхлан АНУ-гийн DoD (U.S. Department of Defense) буюу Батлан Хамгаалах Яамны зүгээс гүйцэтгэгдсэн ARPANET төсөл нь академийн ертөнцөд хэрэглэгдэж эхэлснээр яваа яваандаа Интернэтийн эх болжээ. Интернэт нь олон тооны суурин сүлжээг холбосон илүү өргөн хэмжээний сүлжээнүүдийн цогц юм. Интернэтийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан дахь компьютерын ард сууж буй хүн бүхэн мэдээ, мэдээлэл солилцож чадах боллоо. Гэхдээ Веб гэж тэр үед байхгүй байлаа.
Өнгөрсөн жил Big Bang буюу Том Тэсрэлтийг батлах оролдлогоороо нэлээн цуу тарьсан Шведцарь дахь Европийн Цөмийн Судлалын Төвд (CERN) ажилж асан Их Британы эрдэмтэн Тим Бэрнэрс-Ли (Tim Berners-Lee) Интернэтэд мэдээлэл дамжуулах Өндөр Хурдтай Текст (HyperText) гэгчийг сэджээ. Энэ онолдоо зохицуулан мэдээлэл илэрхийлэх HTML (HyperText Mark-Up Language) болон мэдээлэл дамжуулах протокол HTTP (HyperText Transfer Protocol) боловсруулсан байна. HTML болон HTTP нь өнөөг хүртэл Веб дэх мэдээлэл дамжуулах үндсэн технологиуд юм. Вэбийн стандартчилалыг зохион байгуулах үүднээс W3C (Worldwide Web Consortium) консорциум байгуулагдсан ба сүүлд мөн Вэбийн үр ашигтай зөв хэрэглэх үүднээс SemanticWeb байгууллага ажиллаж байгаа бөгөөд хийсэн ажлаараа Их Британы хатан хаанаас Sir цол авч язгууртан болсон Сир Тим Бэрнэрс-Ли аль аль байгууллагад идэвхтэй оролцож байна.
Америкт HTML болон HTTP-д зориулж хэрэглэгчийн компьютер дээр ажиллах хэсэгч програм (бравзр) Mosaic түгэж хойноос нь Netscape гарч иржээ. Харин Microsoft корпораци өөрсдийн бүтээгдэхүүн Internet Explorer-ыг Windows 95 үйлдлийн системтэй үнэгүй тарааж эхэлснээр “Бравзрын Дайн”-д Netscape ялагдаж интернэтийн агуулгын томоохон тоглогч AOL-д зарагдан удалгүй Netscape Navigator програм нээлттэй эхтэй болсноор Mozilla Firefox болон Mozilla сан гарч ирэн Microsoft-ийн толгой дээр цахиур хагалсан гэж болно. Харин сүүлийн үед гарч ирсэн Google Chrome нь мөн шинэлэг бөгөөд маш чадвартай технологи болсон билээ.
Өндөр хурдтай текст буюу HTML-ийг боловсруулах технологи ч мөн хөгжиж ирлээ. Мэдээж HTML-ээр илэрхийлэгдсэн хуудас дан ганц текст харуулахгүй, зурагнаас авхуулаад төрөл бүрийн обьектийн илэрхийлэл дамжуулж, бравзр буюу бравзр дээр суурилсан програм тэднийг хэрэглэгчид харуулна. HTML хуудас статик бус динамик буюу програмын хэлээр урьдчилан боловсрогддог болсон нь шинэ зүйл биш билээ. Perl, CGI, PHP, ASP, CFM нар нь бүгд HTML хуудас боловсруулна. Мөн илүү дэвшилтэт Java, C#, Python, Ruby зэрэг хэлүүдийг ашигладаг Java 2 EE, ASP.NET, Ruby on Rails, JSF зэрэг платформууд байна. Веб хуудас бүхлээрээ эсвэл нэг хэсэг нь урьдчилан програмчлагдан сүлжээгээр дамжуулагдсанаар веб хуудсаар дамжуулан өгөгдлийн сантай харьцах гэх мэт олон боломж гарч ирнэ. Ийм төрлийн програмчлалыг сервер-талт програмчлал гэнэ.
Вэб хуудаснуудын болон обьектуудын байрлах компьютерыг сервер гэх ба Интернэтээр дамжуулан веб хуудсыг бравзр дээр харуулж буй компьютерыг клайнт буюу хэрэглэгч гэнэ. Вэб хуудас бравзр дээр ачаалласаны дараа мөн програмчлал агуулж байж болно. Энэ нь ихэвчлэн Netscape-ээс гаралтай JavaScript хэлээр гүйцэтгэгдэнэ.
Сүүлийн үед AJAX буюу Web 2.0 (цаашлаад SaaS, RIA гэх мэт олонг дурьдаж болно) гэж их сонсогдох боллоо. Орчин үед веб сайтууд компьютер дээр суурилагдсан програмын хийж чадах бүх юмыг хийдэг болсноор барахгүй, шинэ үйл болсон бүрийд хуудас тэр чигээрээ дахин ачааллах хэрэггүй болж хэрэглэгчид хялбарчлал болон цаг хугацаа ихийг хожуулж байна. AJAX (Asynchronous JavaScript And XML) технологиийн тусламжтайгаар ачааллагдсан вэб хуудсан дээрх JavaScript програм далдуур өөр хуудас ачааллан гарсан хариуг буцааж хүлээж авах боломжтой болжээ.